Монгол хэлээр 10 хуруугаараа хурдан шивж сурья
Үсэг бүрийг аль хуруугаар дарахыг зааж, алдааг тань тоолж, сул товчийг тань тусгайлан дасгалжуулна. Сурагч, оюутан, албан хаагч бүрт.
Хурдан шивэхэд хэрэгтэй бүхэн
Дэлхийн шилдэг typing платформуудын туршсан аргуудыг монгол хэл, монгол гарт тохируулав.
Хуруу бүр өөрийн өнгөтэй
Дараагийн товч, аль хуруугаар дарахыг гар болон хоёр гарын зураг дээр шууд харуулна. Гар руугаа харах шаардлагагүй.
Сул товчны ухаалаг дасгал
Үсэг бүрийн алдааг тоолж, таны хамгийн их алддаг товчнуудаар тусгай дасгал автоматаар бүтээнэ.
Хурдны сорил ба график
15, 30, 60, 120 секунд эсвэл үгийн тоогоор. Секунд бүрийн хурдны график, цэвэр ба түүхий хурд, алдааны цэг.
Шалгалт ба гэрчилгээ
Хялбар, Дунд, Хэцүү гурван түвшин. Тэнцвэл QR кодтой гэрчилгээ авч, CV-дээ хавсаргана.
Багшийн анги
Анги үүсгээд кодоо сурагчдад өгнө. Сурагч бүрийн хурд, нарийвчлал, шалгалтын дүн нэг хүснэгтэд.
Англи хэлний курс ч бас
Англи (QWERTY) гарын бүтэн курс: үндсэн мөрөөс шалгалт, гэрчилгээ хүртэл. Хурдны сорил, уралдааныг ч англиар өгнө.
Хэрхэн сурах вэ?
Нэг ч мэдэхгүй үсэг гэнэт гарч ирэхгүй. Хичээл бүр 2–4 шинэ товч нэмнэ. Видео заавар үзэх →
Үнэгүй ба Premium
Premium нэг удаа 19,900₮, насан туршдаа. Сар бүрийн төлбөр байхгүй, QPay эсвэл картаар төлнө.
| Үнэгүй | Premium | |
|---|---|---|
| Хурдны сорил (MN, EN) | ✓ | ✓ |
| Курс бүрийн үндсэн мөрийн 6 хичээл (MN, EN) | ✓ | ✓ |
| Монгол, англи курсийн бүх 46 хичээл | — | ✓ |
| Сул товчны ухаалаг дасгал | — | ✓ |
| 3 түвшний шалгалт, гэрчилгээ | — | ✓ |
| Ахицын түүх, товч бүрийн статистик | — | ✓ |
| Багшийн анги үүсгэх | — | ✓ |
Түгээмэл асуулт
Монгол гар суулгаагүй бол яах вэ?
Shivey англи гартай компьютер дээр ч ажиллана: товч бүрийг монгол үсэг болгон уншина. Word, Facebook зэрэгт бичихийн тулд Windows-д монгол гар нэмэх зааврыг “Гар тохируулах” хуудаснаас үзнэ үү.
Сар бүр төлбөр төлөх үү?
Үгүй. Premium нь нэг удаагийн 19,900₮ төлбөртэй бөгөөд насан туршдаа ашиглана. Сунгалт, давтан төлбөр байхгүй.
Үнэгүй юу ашиглаж болох вэ?
Монгол, англи курс бүрийн эхний 6 хичээл (үндсэн мөр бүтэн) ба хурдны сорил үргэлж үнэгүй, бүртгэлгүй ч ашиглана.
Сургууль, байгууллагад зориулсан үнэ бий юу?
Тийм. Олон сурагч, ажилтанд зориулсан хөнгөлөлттэй үнээр support@shivey.space хаягаар холбогдоно уу.
Өдөрт хэдэн минут дасгал хийх вэ?
Өдөрт 10–15 минут хангалттай. Ихэнх хүн 2–4 долоо хоногт гар руугаа харалгүй бичдэг болдог.