Заавар

Shivey-г хэрхэн ашиглахыг богино бичлэгээр үзээрэй. Бичлэг бүр 1 минут орчим.

1Үнэгүй хичээл эхлэхБүртгэлгүй ч болно2Хуруугаа байрлуулахЙ Ы Б Ө · Р О Л Д3Хурдаа шалгах60 секундын сорил4БүртгүүлэхАхицаа хадгалах
01· 1:07· Бүх хүнд

Shivey-д тавтай морил: хэрхэн эхлэх вэ

Shivey гэж юу вэ, бүртгэлгүйгээр яаж эхлэх, анхны хичээлээ хэрхэн хийх.

Алхмуудыг уншиж харах
  1. Нүүр хуудаснаас “Үнэгүй эхлэх” дарна. Эхний 6 хичээл үнэгүй, бүртгэлгүй ч болно.
  2. Бичих талбар дээр нэг дараад шууд бичиж эхэлнэ.
  3. Гар руугаа биш, дэлгэц дээрх тодруулсан товч руу харна.
  4. Бүртгүүлбэл ахиц тань бүх төхөөрөмж дээр хадгалагдана.
02· 0:56· Windows, Mac

Компьютертээ монгол гар нэмэх

Shivey монгол гаргүй ч ажиллана. Word, Facebook-т монголоор бичихийн тулд гараа нэмэх нь.

Алхмуудыг уншиж харах
  1. Windows: Win + I → Time & language → Language & region → Add a language → Монгол.
  2. Mac: System Settings → Keyboard → Text Input → Edit → + → Mongolian (Cyrillic).
  3. Гар солих: Windows дээр Win + Space, Mac дээр Ctrl + Space.
03· 1:07· Шинэ хэрэглэгч

Хуруугаа зөв байрлуулах, зөв суух

Үндсэн мөр, Ө ба Р дээрх товгор, хуруу бүрийн өнгө, нуруу ба бугуйн байрлал.

Алхмуудыг уншиж харах
  1. Зүүн гар: Й Ы Б Ө. Баруун гар: Р О Л Д. Эрхий хуруунууд зай авах товч дээр.
  2. Ө ба Р дээрх жижиг товгороор хуруугаа гар руу харалгүй олно.
  3. Товч бүр хурууны өнгөтэй: ягаан чигчий, шар ядам, ногоон дунд, цэнхэр долоовор.
  4. Нуруугаа тэгш, бугуйгаа сул, дэлгэцээ нүдний түвшинд байлга.
04· 1:12· Бүх хүнд

Хичээл хэрхэн явагддаг вэ

Хичээлийн дэлгэцийн хэсгүүд, алдаа, од авах шалгуур, дахин эхлэх ба дараагийн хичээл.

Алхмуудыг уншиж харах
  1. Зүүн талд хичээлийн жагсаалт, дээр нь шинэ товчнууд, хурд, нарийвчлал, алдаа, хугацаа.
  2. “Дараагийн товч” мөр ба гар дээр аль хуруугаар дарахыг харуулна.
  3. Буруу дарвал үсэг улайна, зөв товчийг дартал хүлээнэ.
  4. 95% нарийвчлал ба зорилтот хурдад хүрвэл 3 од. Enter: дараагийн хичээл, Esc: дахин эхлэх.
05· 0:50· Бүх хүнд

Хурдны сорил

Хугацаа ба үгийн горим, тэмдэгт, тоо, англи хэл, үр дүнгийн график ба чансаа.

Алхмуудыг уншиж харах
  1. 15, 30, 60, 120 секунд эсвэл 10–100 үг сонгоно. Англиар ч өгч болно.
  2. Буруу бичвэл Backspace-ээр засна. Ctrl + Backspace бүтэн үг устгана.
  3. Үр дүн: хурд, нарийвчлал, түүхий хурд, тогтвортой байдал, секунд бүрийн график.
  4. Бүртгэлтэй бол дүн тань тухайн горимын долоо хоногийн чансаанд орно (даваа → ням).
06· 0:49· Premium

Шалгалт ба гэрчилгээ

Хялбар, Дунд, Хэцүү гурван шалгалт, тэнцэх шалгуур, QR кодтой гэрчилгээ хэвлэх.

Алхмуудыг уншиж харах
  1. Хялбар: 2 минут, 25 үг/мин, 92%. Дунд: 3 минут, 40 үг/мин, 95%. Хэцүү: 5 минут, 55 үг/мин, 97%.
  2. Шалгалтын үед гарын тусламж харагдахгүй. Цаг нь эхний товчийг дарахад эхэлнэ.
  3. Бүтэн хугацааг дуусгаж, хурд ба нарийвчлалын шалгуурт хүрвэл тэнцэнэ.
  4. Гэрчилгээг “Миний самбар”-аас нээж, хэвлэх эсвэл PDF болгоно.
07· 0:33· Premium

Сул товчны дасгал ба ахицаа хянах

Таны алдаан дээр бүтээгдэх дасгал, товч бүрийн нарийвчлалын зураг, дараалсан өдрүүд.

Алхмуудыг уншиж харах
  1. Shivey үсэг бүрийн алдааг тоолж, “Сул товчнууд” хичээлийг танд тохируулна.
  2. “Миний самбар” дээр хурдны ахиц ба товч бүрийн нарийвчлалын өнгөт зураг.
  3. Өдөр бүр дасгал хийвэл 🔥 дараалсан өдрийн тоо өснө.
08· 0:47· Бүх хүнд

Premium эрх авах, төлбөр төлөх

Насан туршийн эрх авах, QPay-ээр төлөх, эрх идэвхжих.

Алхмуудыг уншиж харах
  1. “Үнэ” хуудаснаас “Насан туршийн эрх авах” дарна. Нэг удаа төлнө.
  2. QPay-ээр ямар ч банкны аппаар, эсвэл банкны картаар төлнө.
  3. Төлбөр орсон даруйд эрх идэвхжинэ. Сунгалт, давтан төлбөр байхгүй.
09· 0:39· Багш, сургууль

Багш нарт: анги үүсгэх

Анги үүсгэх, сурагчдыг кодоор нэгтгэх, дүнг хянах ба Excel рүү татах.

Алхмуудыг уншиж харах
  1. “Анги” хуудаснаас ангийн нэрээ бичээд үүсгэнэ. 6 оронтой код гарна.
  2. Сурагчид бүртгүүлээд тэр кодоор нэгдэнэ. Сурагчдад нэгдэх нь үнэгүй.
  3. Сурагч бүрийн хурд, нарийвчлал, давсан хичээл, тэнцсэн шалгалт нэг хүснэгтэд.
  4. “Excel (CSV) татах” товчоор дүнг татаж авна.
10· 0:54· Бүх хүнд

Уралдаан: бусадтай өрсөлдөх

Хэл, түвшин сонгох, ботуудтай ба хүмүүстэй уралдах, найзуудтайгаа өрөө нээх, уралдааны чансаа.

Алхмуудыг уншиж харах
  1. Хэл ба түвшнээ сонгоно: Хялбар (богино үг), Дунд (өгүүлбэр), Хэцүү (тоо, тэмдэгт).
  2. “Уралдах” дарвал хүлээж буй хүмүүстэй нэгдэнэ. Хүн дутвал “бот” тэмдэгтэй уралдагч нэмэгдэнэ.
  3. Алдсан үсгээ Backspace-ээр засахгүй бол цааш явахгүй.
  4. “Өрөө нээх” дарж кодоо найзууддаа явуулна. Хүн бүрдэхэд “Эхлүүлэх” дарна.
  5. Бүртгэлтэй бол сүүлийн 10 уралдааны дундаж хурдаар чансаанд орно.
11· 0:43· Бүх хүнд

Шивэх тоглоомууд

Үсгэн бороо, Чонын дайралт, Говийн жин: тоглож байгаад шивэх чадвараа ахиул.

Алхмуудыг уншиж харах
  1. Үсгэн бороо: унаж буй үсгийг газарт хүрэхээс өмнө дарна. Шинээр сурч буй хүнд.
  2. Чонын дайралт: чоно бүрийн дээрх үгийг бичиж хонио хамгаална.
  3. Говийн жин: саадын дээрх үгийг бичвэл тэмээ дээгүүр нь харайна.
  4. Монгол, англи гараар. Шилдэг оноо энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Асуулт байвал support@shivey.space хаягаар бичээрэй. Бичмэл зааврыг “Гар тохируулах” хуудаснаас үзнэ үү.

Заавар · Shivey