Төлбөр, хүргэлт, буцаалтын нөхцөл
Шинэчилсэн: 2026.11.09
1. Үнэ ба төлбөр
- Shivey Premium нь нэг удаагийн 19,900₮ төлбөртэй, насан туршийн эрх юм. Сар бүрийн төлбөр, автомат сунгалт, давтан төлбөр байхгүй.
- Төлбөрийг QPay (бүх банкны апп) эсвэл банкны картаар төлнө.
- “Насан туршийн” гэдэг нь Shivey үйлчилгээ ажиллаж байх хугацаанд, нэг хэрэглэгчийн бүртгэлд гэсэн утгатай.
2. Хүргэлт
- Shivey нь онлайн (дижитал) үйлчилгээ тул биет бараа, хүргэлт байхгүй.
- Төлбөр баталгаажмагц Premium эрх таны бүртгэлд автоматаар, ихэвчлэн хэдхэн секундэд идэвхжинэ. Бүртгэлтэй имэйлээрээ нэвтэрч аль ч төхөөрөмж дээрээс ашиглана.
- Эрх идэвхжээгүй бол төлбөрийн хуудсан дээрх “Төлбөр шалгах” товчийг дарна уу. Асуудал хэвээр бол бидэнтэй холбогдоно уу.
3. Буцаалт
Төлсөн төлбөр зөвхөн дараах тохиолдолд буцаагдана:
- Техникийн алдаа. Төлбөр тань орсон боловч манай системийн алдаанаас болж эрх идэвхжээгүй бол бид эрхийг тань нэн даруй идэвхжүүлнэ, эсвэл та хүсвэл төлбөрийг бүтнээр нь буцаана.
- Давхар төлбөр. Нэг захиалгыг 2 ба түүнээс олон удаа төлсөн, эсвэл насан туршийн эрхтэй байхдаа дахин төлсөн бол илүү төлсөн дүнг бүтнээр нь буцаана.
- Илүү дүн. Үнээс илүү дүн татагдсан бол зөрүүг буцаана.
Бусад тохиолдолд (бодол өөрчлөгдсөн, ашиглаагүй гэх мэт) төлбөр буцаагдахгүй. Тиймээс худалдан авахаасаа өмнө курс бүрийн эхний 6 хичээл ба хурдны сорилыг үнэгүй туршиж үзнэ үү.
4. Буцаалт хүсэх
- Төлбөр төлснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэлтэй имэйлээсээ support@shivey.space хаягаар бичнэ үү.
- Төлсөн огноо, дүн, гүйлгээний утга эсвэл баримтын зургийг хавсаргана уу.
- Бид ажлын 3 өдрийн дотор хариу өгнө. Буцаалт нь төлсөн арга руугаа (QPay бол банкны данс руу, карт бол карт руу) банкнаас хамааран 7–14 ажлын өдөрт орно.
- Бүтэн буцаалт хийсэн бол Premium эрх цуцлагдана. Давхар төлбөрийн илүү дүнг буцаахад эрх тань хэвээр үлдэнэ.