Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026.11.09
1. Үйлчилгээ
Shivey (shivey.space) нь монгол болон англи гараар шивэх чадварыг онлайнаар сургах үйлчилгээ юм. Зарим хичээл, хурдны сорил үнэгүй, бусад нь Premium эрхтэй ашиглагдана.
2. Бүртгэл
Хэрэглэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлж, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Нэг эрхийг нэг хүн ашиглана.
3. Premium эрх ба төлбөр
- Premium эрх нь нэг удаагийн 19,900₮ төлбөртэй, насан туршийн эрх юм. Сунгалт, давтан төлбөр байхгүй.
- Төлбөрийг QPay эсвэл банкны картаар төлнө. Төлбөр баталгаажмагц эрх автоматаар идэвхжинэ.
- Төлбөр зөвхөн техникийн алдаа эсвэл давхар төлбөрийн үед буцаагдана. Дэлгэрэнгүйг “Төлбөр, хүргэлт, буцаалтын нөхцөл” хуудаснаас үзнэ үү.
- “Насан туршийн” гэдэг нь Shivey үйлчилгээ ажиллаж байх хугацаанд гэсэн утгатай.
4. Гэрчилгээ
Шалгалтын гэрчилгээ нь Shivey дээрх онлайн шалгалтын дүнг илэрхийлнэ. Хуурамч аргаар (программ, бусдаар бичүүлэх) авсан дүнг цуцлах эрхтэй.
5. Хориглох зүйл
Автомат программаар бичих, системийн аюулгүй байдлыг зөрчих, эрхээ худалдах, контентыг хуулбарлан түгээхийг хориглоно.
6. Холбоо барих
support@shivey.space